Monday, July 15, 2013

Yui танилцуулга

Posted by Unknown  |  at  6:37 PM







YUI нь эхтэйгээ цуг өссөн бөгөөд өөрийн эцгийн тухай ямарч дурсамж байдаггүй. Тэрээр дуу хөгжимд дуртай, өөрийн эхийн машин дахь радиог тоглуулан дуу дуулдаг байснаа санадаг байна. Тэр үед бага сургуульд сурдаг байсан ба тэрээр дуучин болохыг боддог байжээ.  Yui нь 1987 оны 3-р сарын 26 нд Япон улсын Фукуока (Fukuoka) хотод мэндэлжээ. Тэрээр Японы дуучин бөгөөд дууны үг бичигч, олон төрлийн хөгжмийн зэмсэг тоглодог ба кино жүжигчин юм. Тэрээр одоогоорStudioseven Recordings гэрээ хийн, авьяаслаг агентлаг болох Stardust Promotion –той хамтран ажиллаж байна.

Дунд сургуулийн 3 дахь жилээс түүний эхийн нөлөөлснөөр YUI нь өдрийн тэмдэглэл хөтөлж, шүлэг бичдэг болов. Энэ түүнд их сургуульд байх үеэс дууны үг бичиж эхлэхэд нь тусалжээ. Их сургуульд байх үеэсээ сургалтын төлбөрөө төлөхийн тулд цагийн ажил хийдэг байв. Үргэлж завгүй байдаг байсан ба дуу хөгжмөөс холдож эцэст нь тэр өвчтэй болов. Эмнэлэгт байхдаа түүний хөгжимд дурлах хүсэл нь дийлж, сургууль болон дуу хөгжим хоёр зэрэгцэн орших нь түүнд хэцүү байв. Эмнэлэгээс гаран явж байхдаа гудамжны амьд хамтлаг болох Bianco Nero хамтлагын тоглолтын сүүлийн хэсэгтэй дайралдсан нь түүний дуу хөгжмийн замналд ихээхэн түлхэц өгсөн юм. Bianco Nero хамтлаг нь удалгүй YUI –д хөгжмийн хувийн сургуульд элсэн ороход зуучлан өгч, тэрээр их сургуулиа хаян, өөрийн төрөлх хот болох Фукуока (Fukuoka) –д дууны үг бичин гитар тоглон шаргуу сурч эхлэв. Мэргэжлийн дуучин болох зорилго тавин, Фукуока (Fukuoka) –дахь Тэнжин метроны буудлын (Tenjin Station) орох хаалганд гитар тоглон дуу дуулдаг болов. Ингэж гудамжинд дуу дуулдаг байсан нь өөрийн ичимхий зангаа дийлэхэд нь тус болов. 2004 оны 3 сараас эхлэн Sony Music Japan-д элсэн орсноор мэргэжлийн дуучин болох гараа нь эхэлжээ.YUI нь Midnight Sun (film) (タイヨーのうた, Taiyō no Uta) (Japan, June 17, 2006) тогложээ

About the Author

Write admin description here..

0 comments:

Subscribe
Get our latest posts directly in your email inbox.

What they says

Contact information


Манай блог анх 2013 оны 2 сарын 5нд блогспот дээр нээгдэж Манай блог нь шинэ содон бүхнийг мэдээлнэ. Та бүхэн бидний хийсэн мэдээлэл бүрд чадвал сэтгэгдэл үлдээж байгаарай! Бид таны сэтгэгдэлээр улам эрч хүчтэй мэдээлэл хийх болно шүү дээ. Бидэнтэй хамт байгаарай.
Proudly Powered by Blogger.
back to top